воскресенье, 27 мая 2018 г.
3-4 насны хүүхдийн хөгжил
3 - 4 нас:3–4 нас бол хүүхэд бие даан шийдвэр гаргахыг оролдон хувь хүн болох анхны алхам хийгдэх нас юм. Ганцаараа тоглож болох тоглоом сонгох хэрэгтэй.
Жишээлбэл:
- гурил, элс, легогоор тоглуулах,
- усан будгаар зураг зуруулах,
- бөмбөг шидүүлэх,
- шидсэн бөмбөгийг барьж авахыг заах,
- угсардаг тоглоомоор байшин баримал бариулах,
- шүлэг дуу цээжлүүлэх гэх зэрэг хүүхдийн оюун ухаан, бүтээлч байдлыг нь хөгжүүлэх тоглоомуудаар тоглуулаарай.
5 – 6 нас:Энэ үед хүүхэд ээж аавыгаа дуурайж хамтдаа ямарваа нэг зүйл хийхийг хүснэ. Хариуцлага ухамсарлах чадвар сууж эхэлдэг бөгөөд энэ үед хүүхдийг үе тэнгийхэнтэй нь хамт тоглуулж нийгэмшүүлж эхлэх хэрэгтэй. Тиймээс хүүхдийг цэцэрлэгт явуулах нь зүйтэй байдаг байна.
Хүүхдүүд хамтдаа тоглох нь хамтарч нэгэн зорилгод хүрэхийг эрмэлзэж байгаагийн шинж бөгөөд энэ нь хүмүүс хоорондын хамтын ажиллагааны анхны алхам болж өгдөг байна. Өнгө болон тоог ялгахыг зааж сургана. Хүүхэд тоглоомуудыг ялгаж нэг нэгээр тавих зэрэг хөдөлгөөнүүдийг хийлгэнэ.
танилцуулга
Овог: Даваадорж
Нэр: МөнхцоожНас: 26
Хүйс: Эмэгтэй
Ам бүл: Нөхөр, охинтой амьдардаг.
Хобби: Бүжиглэх
Дуртай хоол: Будаатай хуурга
Дуртай өнгө: Хар,улаан
Хэлэх дуртай үг: Чи чадна
Ховд аймгийн 6 сургуулийг 2008 төгссөн 2008 оны намар Политехник коллежид элсэн орж 2012оны өвөл төгссөн. 2015 оны намар Ховд Их Сургуульд Сургуулийн өмнөх боловсролийн багшийн ангид элсэн орсон. Одоо СӨБ-ийн 3 курс суралцдаг.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн 3-5 насны ангилалд бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшинг дараах дасгалаар тодорхойлно.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн 3-5 насны ангилалд бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшинг дараах дасгалаар тодорхойлно.
Д/д
|
Чадвар хөгжүүлэх
|
Ямар дасгалаар тодорхойлох
|
Тоглоомын нэр
|
Ямар байдлаар хэмжилт хийх
| |
1
|
Хурд, хүчний чадвар
|
Хурд
|
10 метрийн гүйлт /босоо гараа/
|
Хэн хурдан вэ?/3,4,5нас/
|
Секундээр хэмжинэ
|
Хүч
|
Саадыг давж үсрэх
|
Туулай /3,4нас/
|
Тоогоор хэмжинэ
| ||
Байрнаас уртад харайх
|
Хол харайцгаая /5нас/
|
Сантиметрээр хэмжинэ
| |||
2
|
Хөдөлгөөний эвсэл
|
Авхаалж самбаа
|
Сагсанд бөмбөг оруулах
|
Бөмбөг цуглуулах /3нас/
|
Сагсанд оруулсан тоогоор тооцно
|
Самбарт бөмбөг шидэж оруулах
|
Сагсан бөмбөгчин /4,5 нас/
|
Сагсанд оруулсан тоогоор тооцно
| |||
Тэнцвэр
|
Нэг хөл нугалан өргөж зогсоно
|
Дэглий шувуу /3нас/
Тогоруу /4нас/
Хөшөө /5нас/
|
Секундээр хэмжинэ
|
ХУРД
“Хурд”-ны чанарыг 10 метрийн гүйлтээр тодорхойлно. /3,4,5нас/
Хэн хурдан вэ? тоглоомын аргаар гүйлтийг 10 метрийн тэгш талбайд босоо гараанаас гүйцэтгэж, амжилтыг секундээр хэмжинэ.
Шаардагдах хэрэглэл материал:
Гараа барианы шугамыг тэмдэглэсэн байна. Талбайг хэмжих метр, секундомер
Тоглоомын дүрэм:
Хүүхэд гарааны шугамын ард нэг хөлийн өлмийг байрлуулан, босоо гараанаас гүйхэд бэлтгэнэ. Багшийн дохиогоор гараанаас гүйж, барианд ороход цаг барина.
Аюулгүй байдал:
- Чулуу болон хайрган зам дээр гүйж болохгүй.
- Зориулалтын зөөлөн ултай пүүз өмсөнө.
Үнэлгээ өгөх арга:
Туулсан замыг секундээр хэмжинэ. Барианд цээжээр орсноор тооцно.
ХҮЧ
“Хүч”-ний чанарыг хүүхдийн нас, биеийн онцлогт тохируулан тоглоомын аргаар тодорхойлно.
- “Туулай”шиг үсрэе тоглоом 3 ба 4 насны хүүхдийн хөлийн хүчний хөгжилтийг тодорхойлно. Зураас давж үсэрнэ.
Шаардагдах хэрэглэл материал:
Гарааны шугамыг тэмдэглэсэн байна. Зураасыг өнгийн наалт /скоч/ болон шохой ашиглаж болно.
3 настай хүүхэд 5 зураас, зураас хоорондын зай 35 см,
4 настай хүүхэд 10 зураас, хоорондын зай 60 см байна.
Тоглоомын дүрэм:
Хүүхэд тусгайлан бэлтгэсэн зураасан дээгүүр 2 хөл дээр зогсолтгүй давж үсэрнэ. Хүүхэд үсрээд зогссон газраас үнэлгээг тооцно. Багш хүүхэд бүрийг сайтар ажиглан, хэдэн зураасан дээгүүр үргэлжүүлэн үсэрч байгааг хянана.
Аюулгүй байдал:
- Үсрэхдээ нуруу цэх, гарын савалтыг ашиглаж болохыг багш биечлэн хийх аргаар тайлбарлана.
- Зураас хооронд олон жижиг үсрэхгүй.
- Зураасан дээр гишгэж болохгүй.
Үнэлгээ өгөх арга:
Давж үсэрсэн үсрэлтийн тоогоор дүгнэнэ.
Үнэлгээ
|
Гүйцэтгэх байдал/тоо/
| |
3нас
|
4нас
| |
Маш сайн
|
4-5
|
7-10
|
Хангалттай
|
2-3
|
3--6
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1
|
1-2
|
- “Хол харайцгаая” тоглоом 5 настай хүүхдийн хөлийн хүчний хөгжилтийг тодорхойлно. /Байрнаас уртад харайх/
Шаардагдах хэрэглэл материал:
Хальтаргаагүй тэгш талбай буюу элстэй зориулалтын талбай,сантиметрийн хуваарьтай метр
Тоглоомын дүрэм:
“Хол харайцгаая” тоглоом нь байрнаас уртад харайлтын нэг адил тоглоно. Хүүхдийн хөл харайх шугам буюу тэмдэгт тулж зогсоно. Харайлтыг гүйцэтгэхдээ гарын савалтаар хоёр хөлөөс түлхэн урагш үсэрнэ. Хүүхдэд аль болох хол харайхыг ойлгуулж багш үгэн аргаар дэм өгч урамшуулна.
Аюулгүй байдал:
- Эхний байрлалаас газардаж буусан хөлийн өсгий хүртэлх зайг хэмжинэ.
- Харайлтыг заавал 2 хөлөөс түлхэнэ.
- Муруйж хазгай харайх, нэг хөлөөс түлхэж харайх, нэг хөл дээр газардвал үнэлгээнд тооцохгүй
Үнэлгээ өгөх арга:
Харайлтыг 2 удаа гүйцэтгэж, хол харайлтыг үнэлгээнд тооцно.
Үнэлгээ
|
Гүйцэтгэх байдал /см/
| |
хөвгүүд
|
охид
| |
Маш сайн
|
101- дээш
|
91- дээш
|
Хангалттай
|
61-100
|
61-90
|
Дэмжлэг хэрэгтэй
|
60-доош
|
60-доош
|
АВХААЛЖ САМБАА
“Авхаалж самбаа”- г хүүхдийн нас, биеийн онцлогт тохируулан тоглоомын аргаар тодорхойлно.
- “Бөмбөг цуглуулах” тоглоом 3 настай хүүхдийн авхаалж самбааг тодорхойлно.
Шаардагдах хэрэглэл материал:
Бөмбөг - 5 ширхэг, резинин, 10 сантиметрын диаметр
сагс – 1 ширхэг, 50 см өндөр, 30 см диаметртэй, шидэлтийн зураас
Тоглоомын дүрэм:
“Бөмбөг цуглуулах” тоглоом сагсанд 1 гараар бөмбөг шидэж оруулна. Шидэлтийн зураас сагсны хоорондын зай 1,0 метр байрлуулна. Хүүхэд шидэлтийн зураасны ард өлмийг хүргэж чөлөөтэй зогсоно. Багш бөмбөгөө цуглуулаад дохиогоор сагсанд бөмбөгөө шидэж оруулна.
Аюулгүй байдал:
- Бөмбөгөө 1 гараар барьж шиднэ.
- Хүүхэд анхаарлаа төвлөрүүлж шиднэ.
Үнэлгээ өгөх арга:
Сагсанд шидэж оруулсан бөмбөгний тоогоор тооцож үнэлнэ.
Үнэлгээ
|
Гүйцэтгэх байдал /тоо/
| |
хөвгүүд
|
охид
| |
Маш сайн
|
4-5
|
4-5
|
Хангалттай
|
2-3
|
2-3
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1
|
1
|
- “Сагсчин” тоглоом4 ба 5 настай хүүхдийн авхаалж самбааг тодорхойлно.
Шаардагдах хэрэглэл материал:
Бөмбөг - 5 ширхэг, резинин, 15 сантиметрын диаметр,
Сагсны самбар – 1 ширхэг өндөр 150 см, 30 см диаметртэй, шидэлтийн зураас
Тоглоомын дүрэм:
“Сагсчин” тоглоом сагсны самбарт бөмбөг шидэж оруулна.
4 настай хүүхэд бөмбөг шидэх сагсны самбарын өндөр 1,20 метр, 1.5 метр зайнаас,
5 настай хүүхэд бөмбөг шидэх сагсны самбарын өндөр 1,30 метр, 2,0 метр зайнаас шиднэ. Хүүхэд шидэлтийн зураасны ард өлмийг хүргэж чөлөөтэй зогсож, сагсанд бөмбөгөө шидэж оруулна.
Аюулгүй байдал:
- Бөмбөгөө 2 гараар барьж цээжний өмнөөс шиднэ.
- Хүүхэд анхаарлаа төвлөрүүлж шиднэ.
Үнэлгээ өгөх арга:
Сагсанд 5 удаа бөмбөг шидэж оруулсан бөмбөгний тоогоор тооцож үнэлнэ.
Үнэлгээ
|
Гүйцэтгэх байдал /тоо/
| |
4 нас
|
5 нас
| |
Маш сайн
|
3-дээш
|
3-дээш
|
Хангалттай
|
2
|
2
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1
|
1
|
ТЭНЦВЭР
- “Дэглий” тоглоом 3 настай хүүхдийн тэнцвэрийн чанарын хөгжилтийг тодорхойлно.
Шаардагдах хэрэглэл материал:
Секундомер
Тоглоомын дүрэм:
1-ээс 3 хүүхэд талбайн голд бие биедээ саад болохгүй чөлөөтэй байрлаж зогсоно. Багш “Дэглий хөлөө өргөөрэй” дохиогоор баруун эсвэл зүүн хөлөө өргөн улаараа өвдгөнд нааж, тэнцвэрээ хадгалан гараа алдалж хөдөлгөөнгүй зогсоно. Багш хүүхэд бүрийг ажиглан, хянаж дүгнэнэ.
Аюулгүй байдал:
- Тэнцвэрээ хадгалж зогсоход бие биедээ хүрч болохгүй
- Хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд саад хийж болохгүй
- Хүүхдүүд хоорондоо ярьж болохгүй
Үнэлгээ өгөх арга:
Үнэлгээ
|
Гүйцэтгэх байдал /сек/
| |
хөвгүүд
|
охид
| |
Маш сайн
|
7- дээш
|
7 - дээш
|
Хангалттай
|
4-6
|
4-6
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1-3
|
1-3
|
- “Тогоруу” тоглоом 4 настай хүүхдийн тэнцвэрийн чанарын хөгжилтийг тодорхойлно.
Шаардагдах хэрэглэл материал:
Секундомер
Тоглоомын дүрэм:
1-ээс 3 хүүхэд талбайн голд бие биедээ саад болохгүй чөлөөтэй байрлаж зогсоно. Багш “Тогоруу хөлөө өргөөрэй” дохиогоор баруун эсвэл зүүн хөлөө өргөн өлмийг өвдгөнд нааж, тэнцвэрээ хадгалан гараа алдалж хөдөлгөөнгүй зогсоно. Багш хүүхэд бүрийг ажиглан, хянаж дүгнэнэ.
Аюулгүй байдал:
- Тэнцвэрээ хадгалж зогсоход бие биедээ хүрч болохгүй
- Хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд саад хийж болохгүй
- Хүүхдүүд хоорондоо ярьж болохгүй
Үнэлгээ өгөх арга:
Үнэлгээ
|
Гүйцэтгэх байдал /сек/
| |
хөвгүүд
|
охид
| |
Маш сайн
|
10 - дээш
|
10 - дээш
|
Хангалттай
|
4-9
|
4-9
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1-3
|
1-3
|
- “Хөшөө ” тоглоом 5 настай хүүхдийн тэнцвэрийн чанарын хөгжилтийг тодорхойлно.
Шаардагдах хэрэглэл материал:
Секундомер
Тоглоомын дүрэм:
1-ээс 3 хүүхэд талбайн голд бие биедээ саад болохгүй чөлөөтэй байрлаж зогсоно. Багш “Хөшөө болж зогсоорой” дохиогоор баруун эсвэл зүүн хөлөө арагш өргөж, тэнцвэрээ хадгалан гараа алдалж хөдөлгөөнгүй зогсоно. Багш хүүхэд бүрийг ажиглан, хянаж дүгнэнэ.
Аюулгүй байдал:
- Тэнцвэрээ хадгалж зогсоход бие биедээ хүрч болохгүй
- Хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд саад хийж болохгүй
- Хүүхдүүд хоорондоо ярьж болохгүй
Үнэлгээ өгөх арга:
Үнэлгээ
|
Гүйцэтгэх байдал /сек/
| |
хөвгүүд
|
охид
| |
Маш сайн
|
10 - дээш
|
10 - дээш
|
Хангалттай
|
4-9
|
4-9
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1-3
|
1-3
|
СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛТ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН ҮНЭЛГЭЭ
3 НАСТАЙ /эрэгтэй/
Сорил
|
Оноо
|
Хурд
|
Хүч /хөл/
|
Авхаалж самбаа
|
Тэнцвэр
|
Хэн хурдан вэ? /сек/
|
Туулай
/тоо/
|
Бөмбөг цуглуулах /тоо/
|
Дэглий /сек/
| ||
Маш сайн
|
3
|
3,9 - доош
|
4-5
|
4-5
|
10 - дээш
|
Хангалттай
|
2
|
4,0-5,0
|
2-3
|
2-3
|
4-9
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1
|
5,1 - дээш
|
1
|
1
|
1-3
|
3 НАСТАЙ /эмэгтэй/
Сорил
|
Оноо
|
Хурд
|
Хүч /хөл/
|
Авхаалж самбаа
|
Тэнцвэр
|
Хэн хурдан вэ? /сек/
|
Туулай
/тоо/
|
Бөмбөг цуглуулах /тоо/
|
Дэглий шувуу /сек/
| ||
Маш сайн
|
3
|
4,2 - доош
|
4-5
|
4-5
|
10 - дээш
|
Хангалттай
|
2
|
4,3 - 5,3
|
2-3
|
2-3
|
4-9
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1
|
5,4 - дээш
|
1
|
1
|
1-3
|
4 НАСТАЙ /эрэгтэй/
Сорил
|
Оноо
|
Хурд
|
Хүч /хөл/
|
Тэнцвэр
|
Авхаалж самбаа
|
Хэн хурдан вэ? /сек/
|
Туулай
/тоо/
|
Тогоруу /сек/
|
Сагсчин
/тоо/
| ||
Маш сайн
|
3
|
3,4 - доош
|
7-10
|
7- дээш
|
3-дээш
|
Хангалттай
|
2
|
3,5 - 4,5
|
3--6
|
4-6
|
2
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1
|
4,6 - дээш
|
1-2
|
1-3
|
1
|
4 НАСТАЙ /эмэгтэй/
Сорил
|
Оноо
|
Хурд
|
Хүч /хөл/
|
Тэнцвэр
|
Авхаалж самбаа
|
Хэн хурдан вэ? /сек/
|
Туулай
/тоо/
|
Тогоруу /сек/
|
Сагсчин
/тоо/
| ||
Маш сайн
|
3
|
3,7 - доош
|
7-10
|
7 - дээш
|
3-дээш
|
Хангалттай
|
2
|
3,8 - 4,8
|
3--6
|
4-6
|
2
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1
|
4,9 - дээш
|
1-2
|
1-3
|
1
|
5 НАСТАЙ /эрэгтэй/
Сорил
|
Оноо
|
Хурд
|
Хүч /хөл/
|
Тэнцвэр
|
Авхаалж самбаа
|
Хэн хурдан вэ? /сек/
|
Горхи дээгүүр харайх /см/
|
Хөшөө /сек/
|
Сагсчин
/тоо/
| ||
Маш сайн
|
3
|
2,9 - доош
|
101- дээш
|
10 - дээш
|
3-дээш
|
Хангалттай
|
2
|
3,0 - 4,0
|
61-100
|
4-9
|
2
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1
|
4,1 - дээш
|
60-доош
|
1-3
|
1
|
5 НАСТАЙ /эмэгтэй/
Сорил
|
Оноо
|
Хурд
|
Хүч /хөл/
|
Тэнцвэр
|
Авхаалж самбаа
|
Хэн хурдан вэ? /сек/
|
Гол дээгүүр харайх /см/
|
Хөшөө /сек/
|
Сагсчин
/тоо/
| ||
Маш сайн
|
3
|
3,2 - доош
|
91- дээш
|
10 - дээш
|
3-дээш
|
Хангалттай
|
2
|
3,3 - 4,3
|
61-90
|
4-9
|
2
|
Дэмжлэг хэрэгтэй
|
1
|
4,4 - дээш
|
60-доош
|
1-3
|
1
|
СӨНХ-ийн 3-5 насны ангилалд бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын хяналтын хүснэгт
Үнэлгээ
|
3нас
|
4нас
|
5нас
|
Маш сайн
|
10-12
|
10-12
|
10-12
|
Хангалттай
|
7-9
|
7-9
|
7-9
|
Дэмжлэг хэрэгтэй
|
4-6
|
4-6
|
4-6
|
Подписаться на:
Сообщения (Atom)